Гадаад мэдээДЭЛХИЙ

Европ Трамптай хамтарсан анхны хоригоо ОХУ-д тавихаар зорьж байна

Европын холбооны хориг арга хэмжээний дээд албан тушаалтнууд даваа гарагт /2025.09.08/ Вашингтон хотноо хүрэлцэн ирсэн байна. Тэд Трамп төрийн эрхийг авсны дараа АНУ-тай хамтарч ОХУ-ы эсрэг авах анхны хориг арга хэмжээний талаар хэлэлцэх зорилготой.

Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Аляска мужид хүлээн авч уулзсанаас гурван долоо хоног өнгөрч, Москва Украины хотуудад агаарын цохилт өгсөөр байгаа. Ийм учир Европын удирдагчид Трамп Москвагийн эсрэг арга хэмжээ авахад бэлэн болсон гэж найдаж байгаа юм. Ням гарагт /2025.09.07/ ОХУ дайн эхэлснээс хойших хамгийн том агаарын цохилтыг Украинд өгсөн. Үүний улмаас Украины засгийн газрын төв барилга дайнаас хойш анхны удаа халдалгад өртөж, дээд давхарт нь гал гарсан. Мөн Трамп ням гарагт мэдэгдэл хийхдээ ОХУ-ын эсрэг хоёр дахь шатны хориг тавихад бэлэн гэсэн юм.

Европын холбооны хориг арга хэмжээний тусгай элч Дэвид О’Салливан Европын багийг удирдаж явж буй. АНУ-ын ерөнхийлөгчөөр Жо Байден ажиллаж байх үед Вашингтон, Европын холбоо хоёр ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах талаар тогтмол хэлэлцэж ирсэн. Харин одоо Трампын захиргаа анхны удаа Европын холбоотнуудтайгаа энэ талаар хэлэлцэхээр болов.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Европынхон ийм б�##�ай тэнэг болчихсон юм уу гэж боддог байлаа, гэтэл удирдлагад нь байгаа хэдэн нөхөд бүгд хар тамхичин элий б�##�ай болчихсон юмнууд юм байна ш дээ. За тэгээд нэг германы хөгшин авгай энэ тивийн улс орнуудыг б�##�лаж хаяж байгаа бололтой. Орост хориг тавьж байна гэж тэнэгтээд өөрсдийгөө л боомилоод байгаагаа мэдэж байгаа ч юм уу үгүй юм уу, эргүү төлөгнүүд.

Зочи.з
Зочи.з

Зэвсэг гаргаад цэрэг жагсаагаад үзвэл Оросыг барахгүй л дээ, энэ барууныхан.

Нэргүй
Нэргүй

Зүйтэй, сайн байна.

Холбоотой мэдээ

Back to top button