Гадаад мэдээДЭЛХИЙ

"Apple" iPhone 17, маш нимгэн iPhone Air зэрэг шинэ загваруудаа танилцууллаа

Өнөөдөр 17 дахь “Apple Event” зохиогдлоо. Тус арга хэмжээгээр мэт нимгэн iPhone Air, яриаг синхрон орчуулж чаддаг AirPods, даралт ихсэхийг илрүүлдэг Apple Watch зэрэг цахилгаан хэрэгслүүдийг танилцуулав.

“Apple Event 2025”-аар танилцуулсан бүтээгдэхүүнүүд:

  • iPhone 17 ба 17 Pro
  • iPhone Air
  • AirPods Pro 3
  • Apple Watch Series 11 ба SE 3
  • Apple Watch Ultra 3

iPhone 17 нь “ProMotion”-ийн 120Hz дэлгэцийг анх удаа энгийн загвартаа оруулсан байна. Энгийн загвар нь 16 см-ийн дэлгэцтэй учир сошиал медиаг гүйлгэж үзэхээс эхлээд тоглоом тоглох хүртэл бүхнийг илүү жигд болгожээ. Мөн “Apple” суурь санах ойн багтаамжийг 256GB болгон хоёр дахин нэмсэн нь 4K видео, өндөр нягтралтай зургуудын хэмжээг харгалзан үзвэл аль хэдийн хийж ёстой байсан шинэчлэл байлаа.

iPhone 17 Pro нь хөнгөн цагаан их биетэй байх юм. Тус загвар халалт удирдах системээ шинэчилсэн нь A19 Pro чип ялгарах дулааныг урьд өмнөхөөс илүү үр дүнтэйгээр зайлуулдаг болжээ. Үүний үр дүнд өндөр ачаалах үед ч гүйцэтгэл буурахгүй тогтвортой ажиллах юм.

iPhone 17 ба iPhone 17 Pro нь есдүгээр сарын 19-нөөс худалдаанд гарч, үнэ нь тус тус 799 ам.доллар ба 1,099 ам.доллар байна. Харин iPhone 17 Pro Max хувилбар нь 1,199 ам.доллароор зарагдана.

iPhone Air

Энэхүү загварын iPhone нь 5.6мм зузаантай, 165 грамм жинтэй. Тус загварын iPhone зүгээр л нимгэн болсон гэсэн үг биш юм. Харин “Apple” дотоод бүтцийг нь бүрэн өөрчлөн, мэргэжлийн түвшний гүйцэтгэлийг энэхүү загварт шингээсэн байна.

iPhone Air доторх A19 Pro чип нь Pro загваруудтай яг адилхан үзүүлэлттэй ажиллаж байгаа юм. “Apple”-ийн шинэ C1X модем нь батарей хэмнэлтийг сайжруулж, түүхэндээ хамгийн “battery-conscious” буюу цэнэг хамгийн үр ашигтай хэрэглэдэг iPhone болжээ. 16.5 см-ийн дэлгэц нь ихээхэн нимгэн биетэй ч барихад том мэт мэдрэмж төрүүлдэг байна. 48MP нягтаршилтай Fusion камерын системтэй тул iPhone Air-ээр чанартай зураг авах боломжтой юм.

iPhone Air есдүгээр сарын 19-нөөс 999 ам.доллар үнээр худалдаанд гарна.

Эх сурвалж: Hi Consumption

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

5mm genuu araiw

Зөв
Зөв

Гоё утас байна, xyжаагийн Нuawei-г даврааж болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button