Дэлбэрэлтэд өртсөн байрыг ₮2.4 тэрбумын өртгөөр нураах ажил үргэлжилж байна

Өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн нутаг дэвсгэр, Дүнжингарав худалдааны төвийн урд замд газ тээвэрлэж явсан ачааны машин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гал гарч дэлбэрэлт үүсэн, их хэмжээний хохирол учирсан байдаг. Дэлбэрэлтийн улмаас энгийн иргэн, онцгой байдлын алба хаагчид гээд нийт долоон хүн амиа алдаж, замын ойролцоох 207 дугаар байр шатаж оршин суугчид нь орон гэргүй болсон юм.
Үүнээс хойш нэг жил хагасын хугацаанд тухайн байрыг хэзээ буулгах нь тодорхойгүй, оршин суугчид нь хэдий болтол түрээсийн байр хэсэхээ мэдэхгүй байсан. Тэгвэл тухайн орон сууцыг буулгах ажлыг өнгөрсөн баасан гарагаас /2025-09-05/ эхлүүлсэн тухайгаа албаныхан мэдээлсэн билээ. Иймд тус барилгыг нураах ажлын явцтай танилцахаар бид очсон юм.

Биднийг очиход барилгын гадна 10 орчим хүн ойр орчмыг цэвэрлэх, нураахад нь бэлтгэх ажлыг гүйцэтгэж байсан юм.
Нураах ажил хэзээ дуусах, хэдэн төгрөг зарцуулах талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Барилгыг нураахад нэг сарын хугацааг зарцуулна. Тухайлбал, ирэх сарын 10 гэхэд барилгыг бүрэн нураах юм. Харин дэлбэрэлтийн гэм буруутай этгээдийг шүүх тогтоох хүртэл 62 өрхийн түрээсийн орон сууцны зардал, байрыг нураах зардал 2.4 тэрбум төгрөг, барих 15 тэрбум төгрөгийг Нийслэл өөрсдийн хөрөнгөнөөс гаргахаар болсон. Манай улс анх удаа олон давхар барилга буулгаж байгаа учир аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах, ойр орчмын барилгыг хамгаалах ажлуудыг эхний ээлжид хийж гүйцэтгэнэ" хэмээсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Даатг�##�ын компани, Дашваанжил, мөргөсөн з�##�уу нараас тодорхой төлбөр гаргуулах хэрэгтэй.
Нийслэлийн мөнгө гэж ац нь байдаг юм
ямар их мөнгө вэ??? Арай юу??? шударга ажиллаач. Мөнгө уга�##�т биш үү???