ЭДИЙН ЗАСАГ
Ганцмод боомтод коксжих нүүрсний жигнэсэн дундаж ханш 109 ам.доллар байна

Оны эхний нэгдүгээр сард баяжуулсан коксжих нүүрсний тонн тутмын жигнэсэн дундаж ханш Ганцмод боомт дээр 122 ам.доллар байсан бол 2-р сараас ханш суларч 114 ам.доллар, 4-р сараас 8-р сар хүртэл 109 ам.доллар байсан билээ.
Харин 8-р сараас коксжих нүүрсний үнэ 121 ам.доллар болж өссөн бөгөөд баяжуулсан сул коксжих нүүрсний тонн тутмын жигнэсэн дундаж ханш 83 ам.доллар байснаас 4,5-р сард өсөж 85, 89 ам.доллар болсон бөгөөд 7-р сараас 95 ам.доллар руу буурч өнөөдрийн байдлаар уг үнээр борлуулагдаж байна.
Эрчим хүсний нүүрсний үнэ он гарснаас хойш тонн тутам нь 35 ам.долларын үнээр борлуулагдсаар 7-р сард 33 ам.доллар, 8-р сараас Ганцмод боомтод 37 ам.доллар, Мандал боомтод 46 ам.долларын үнээр арилжаалагдаж байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.