Гадаад мэдээДЭЛХИЙ

Ерөнхийлөгчдөө уурласан францчууд жагсаж байна

Ерөнхийлөгч Эммануэль Макрон, улс төрийн элитүүд болон төсөв танахаар төлөвлөж буйд дургүйцсэн францчууд лхагва гарагт /2025.09.10/ жагссан байна. Жагсагчид хурдны замыг хааж, хууль сахиулах албаныхны босгосон хаалтыг шатаажээ. Хэд хэдэн газар хурцадмал байдал үүссэн тул эрх баригчид 80 мянга гаруй алба хаагчийг дайчилж, жагсагчид руу даралттай ус цацсан байна.

“Block Everything” буюу “Бүхнийг хаах” тэрхүү хөдөлгөөнийг тавдугаар сарын дундуур улс төрийн барууны үзэлтнүүд эхлүүлсэн юм. Тэгвэл одоо тус хөдөлгөөнд улс төрийн зүүний үзэлтнүүд ч оролцох болжээ. Даваа гарагт /2025.09.08/ Францын Ерөнхий сайд Франсуа Байру итгэл хүлээлгэх санал хураалтад унаж, Макрон консерватив үзэлтэй Себастьян Лекорнуг шинэ ерөнхий сайдаар томилсон. Ийн улс төрийн үймээн үүссэн үед жагсаал явагдсан нь нөхцөл байдлыг хурцдуулжээ.

Парисын нийтийн тээврийн RATP компанийн ажилтан Фред хэлэхдээ “Бахь байдгаараа. Яг л хэвээрээ. Асуудал нь Макронд байна. Сайд нарт биш. Тэр огцрох хэрэгтэй” гэсэн байна. Энэ хөдөлгөөнд 200 мянга гаруй хүн оролцсон юм. Ажлаа хүлээлгэн өгч буй Дотоод хэргийн сайд Бруно Ретайлло тус хөдөлгөөнийг чухал хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button