Непалын дараагийн ерөнхий сайд болж магадгүй рэппер

Непал улсын Ерөнхий сайд К.П. Шарма Оли эсэргүүцлийн жагсаалын улмаас албан тушаалаасаа буусан. Жагсаалыг өрнүүлсэн залуу үеийнхэн Катманду хотын дарга, харьцангуй залуу улс төрч Балендра Шахаар түр засгийн газрыг удирдуулах хүсэлтэй байгаа юм. 35 настай, барилгын инженер мэргэжилтэй Шах нь 2022 онд болсон хотын даргын сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан байна. Түүний ялалт Непалын улс төрийн тогтсон хэм хэмжээг эвдсэн явдал болсон.
Непалдаа Бален нэрээр алдаршсан рэппер тэрбээр Instagram дээр 800 мянган дагагчтай. Түүний 2020 онд гаргасан “Balidan” буюу “Золиос” гэсэн нэртэй дуу нь Youtube дээр 11 сая үзэлттэй. Тус уран бүтээл авлига, нийгмийн тэгш бус байдал, төр засгийн алдааг шүүмжилсэн агуулгатай юм.
Түүнийг ерөнхий сайдаар ажиллахыг дэмжиж буй хүн нь Ревант Адхикари. Адхикари Х дээр “Та манай улсын шинэ ерөнхий сайд болох ёстой” гэж бичжээ. Мөн Непалын Дээд шүүхийн шүүгч асан, үндсэн хуулийн мэргэжилтэн К.С. Баларам хэлэхдээ Ерөнхийлөгч Рам Чандра Поуделтэй уулзах Z үеийн төлөөллийн нэг байх ёстой гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яанаа энэ улс Украйн шиг болчих вий дээ
Зелегийн үргэлжлэл гараад ирлээ шүү хахаха
Яг үнэн