СПОРТ

21 дэх удаагийн эрэгтэйчүүдийн волейболын ДАШТ маргааш эхэлнэ

21 дэх удаагийн эрэгтэйчүүдийн волейболын ДАШТ эхлэхэд нэг хоног үлдлээ. Хоёр жилд нэг удаа болдог энэ тэмцээн маргааш Филиппин улсад эхэлж, 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 2025 оны дэлхийн аваргад нийт 32 улсын баг өрсөлдөх ба найман хэсэгт хуваагдах юм.

2023 оны ДАШТ-д Итали улсын баг түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Харин энэ удаа аль улсын баг түрүүлэх вэ гэдэг шинжээч, мэргэжилтнүүдийн таамаг хэт ерөнхий байна.

Саяхан эмэгтэйчүүдийн ДАШТ Тайланд улсын Бангкок хотод болж, Италийн шигшээ баг аваргын цом өргөсөн. Харин Турк улсын шигшээ баг мөнгө, Бразил улсын шигшээ баг хүрэл медаль хүртээд буй.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button