Бразилийн ерөнхийлөгч асан 27 жилийн хорих ял сонслоо

Бразилийн ерөнхийлөгч асан Жаир Болсонаро пүрэв гарагт /2025.09.11/ төрийн эргэлт хийх гэж оролдсон хэргээр 27 жилийн хорих ял сонссон байна. Тэрбээр 2022 оны сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа төрийн эрхийг өөрийнх хэвээр байлгахын тулд төрийн эргэлт хийх гэж оролдсон хэмээн Бразилын Дээд шүүх үзжээ.
Ингэснээр Болсонаро Бразилын түүхэнд төрийн эргэлт хийхийг оролдсон хамгийн анхны ерөнхийлөгч асан болов. Шүүгч Кармен Люсиа Болсонарог гэм буруутай гэж санал өгөхийнхөө өмнө “Энэ эрүүгийн хэрэг Бразил болон Бразилын өнгөрсөн түүх одоо үе, ирээдүйтэй бараг л огтлолцсон явдал боллоо” гэж хэлжээ. Тус улсад цэргийн эргэлт, ардчиллыг түлхэн унагах хэд хэдэн оролдлого болж байсныг дурдан Люсиа ингэж хэлсэн байна. Болсонаро ардчиллын институцийг устгах зорилготой үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотлох хангалттай нотлох баримт бий гэж Люсиа хэлсэн юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Х дээр мэдэгдэл хийхдээ “Шүүх шударга бус шийдвэр гаргалаа. Ийм шулам агнаж буй мэт арга хэмжээний эсрэг АНУ зохих хариуг нь өгөх болно” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.