Нийгмийн

СҮҮ ХК: Монгол хүний яс, булчингийн эрүүл мэндийг ОУ-ын анхааралд орууллаа

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан “Яс, булчингийн эрүүл мэнд – 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Сүү ХК ажиллаж, монгол хүний яс, булчингийн эрүүл мэндийг олон улсын анхааралд орууллаа.

Уг хуралд ДЭМБ, Ази номхон далайн ясны сийрэгжилтийн консорциум(APCO), Европын яс, үе мөчний нийгэмлэгийн зөвлөх хороо зэрэг мэргэжлийн томоохон байгууллагуудын төлөөлөл, Монгол Улсын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид оролцон ясны сийрэгжилт, хугарал, булчингийн өвчлөл, хоол тэжээл, хөдөлгөөний ач холбогдол зэрэг Монгол төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан сэдвийг хөндөн хэлэлцсэн юм.  Хуралдаанаар нийт гурван зорилтыг дэвшүүлсэн бөгөөд үүнд:

1. Яс булчингийн эмгэг, ясны сийрэгжилт, хугарлын талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг эмч, эрүүл мэндийн ажилтан, судлаачдад хүргэх.

2. Ясны сийрэгжилтээс сэргийлэх хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, эмийн болон эмийн бус эмчилгээний аргуудын талаар хэлэлцэх.

3. Ясны сийрэгжилтийг хэмжих сүүлийн үеийн технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудыг мэдээллээр хангах багтаж байгаа аж.

Ингэснээр жил бүр мянга, мянган иргэн явганаас унаж бэртэх, ясны сийрэгжилттэй болох эрсдэл багасаж, урьдчилан сэргийлэх боломжтойгоос гадна олон улстай хөл нийлүүлэн энэ төрлийн судалгаа шинжилгээг өргөжүүлэх, эмчилгээг Монгол Улсад нутагшуулах боломж бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button