Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампыг гольф тоглож байхад нь хөнөөхөөр төлөвлөж байсан эрэгтэйн шүүх хурал эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Флорида дахь гольфийн талбайд хөнөөхөөр төлөвлөж байсан Райан Рутын шүүх хурал пүрэв гарагт /2025.09.11/ эхэлсэн байна. Тэрбээр өмгөөлөгч авалгүй, шүүхийн өмнө өөрийгө төлөөлж байгаа юм. Рут ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр бүхий хүний амийг хөнөөхөөр завдсан, холбооны засгийн газрын офицерын биед халдсан гэх мэт эрүүгийн хэргүүдэд буруутгагдсан.

Дүүргийн шүүгч Айлин Кэннон хэлэхдээ Рут тангарагтны шүүгчид болон гэрчүүдэд индэрээс хандан үг хэлж болно гэжээ. Гэхдээ тэр шүүхийн танхимд чөлөөтэй зорчих боломжгүй юм. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 15-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийг хамгаалах алба түүнийг Флорида муж дахь гольфын талбайд Трампыг отон хүлээж байх үед нь баривчилсан. Ерөнхийлөгчийг хамгаалах албаны ажилтан Трампыг ирэхээс өмнө Рутыг олж харсан байна. Албаныхны хэлснээр Рут буугаа тус албан тушаалтан руу чиглүүлсэн тул ажилтан гал нээжээ. Үүний дараа Рут зэвсгээ хаяж зугтсан юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button