Тодруулга: Алга болсон хоёр хүүг олж хүүхэд хамгаалах төвийн хамгаалалтад авчээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт бага насны хүүхэд алга болсон гэх дуудлага энэ сарын 2-ны өдөр /2025.09.02/ цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу 10 настай Б.Отгонбаатар болон 12 настай Б.Отгоншагай нарыг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, цахим сүлжээнд тэднийг хайж буй зар мэдээллийг байршуулаад байсан. Харин хөвгүүдийг олсон эсэх талаарх мэдээлэл гараагүй.
Тиймд эрэн хайх ажиллагааны талаар ЦЕГ-аас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
-Эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж хүүхдүүдийг олсон. Хоёр хүүг хүүхэд хамгааллын 108 төвд хамгаалалтад авсан байгаа. Хүүхэд алга болсон хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд сураггүй алга болох хэрэг гарч байгаа тул иргэд та бүхнийг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.