СПОРТ

ДАШТ: Түрүүлэх магадлалтай багуудын нэг болох АНУ эхний хожлоо авлаа

21 дэх удаагийн эрэгтэйчүүдийн волейболын ДАШТ өчигдөр эхэллээ. Хоёр жилд нэг удаа болдог энэ тэмцээн Филиппин улсад 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 2025 оны дэлхийн аваргад нийт 32 улсын баг өрсөлдөх ба найман хэсэгт хуваагдах байна.

2023 оны ДАШТ-д Итали улсын баг түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Харин энэ удаа аль улсын баг түрүүлэх вэ гэдгийг шинжээч, мэргэжилтнүүд нэрлэсээр байна. Урьдчилсан таамгаар Итали, Польш, Бразил, АНУ зэрэг багуудыг голчлон нэрлэжээ. Харин Ази тивээс Япон улсын багийг дээгүүр амжилт үзүүлэх болов уу гэдэг хүлээлт байгаа юм.

Тэгвэл эдгээр багуудын нэг болох АНУ-ын шигшээ баг Колумби улсын багтай ДАШТ-ий эхний тоглолтоо хийж, ээлжийг харьцааг 3:0-ээр илүүрхлээ. Энэ тоглолтод Этан Чэмплин 17 оноо авч, тоглогчдыг тэргүүлэв.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ккк
Ккк

Турк ч бас эвгүй байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button