Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаа хойшлуулжээ

Европын холбоо ОХУ-ын эсрэг авах 19 дэх хориг арга хэмжээгээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэж “Politico” агентлагт эх сурвалж дурдан мэдээлжээ. Юуны улмаас хоригийг хойшлуулсан болон хэзээ эцэслэн багтах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тус холбооны гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас өмнө нь мэдэгдэл хийхдээ энэ сарын сүүл гэхэд хориг арга хэмжээ бэлэн болох ёстой гэжээ. Европын холбооны зарим гишүүн орон хориг арга хэмжээнд ОХУ-ын иргэдэд виз олгох асуудал орох ёстой гэж үзэж байгаа юм. Одоогийн байдлаар виз олгох явдлыг гишүүн улс орнууд хувь хувьдаа шийддэг. Тухайлбал Польш, Нидерланд улс 2022 онд Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын жуулчдад виз олгохоо зогсоосон. Харин Испани, Словак саяхан Москва дахь визний өргөдөл хүлээн авах төвөө дахин нээжээ.

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйн эхнэр Юлия Навальная мэдэгдэл хийхдээ орос иргэдэд визний хориг тавихгүй байхыг уриалсан юм. Ингэснээр энгийн орос иргэдийг шийтгэж, Кремлийн суртал ухуулгад түлхэж болж өгнө гэж Юлия хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button