Top StoriesНИЙГЭМ

Урьдчилсан хэлэлцүүлгээс: Төсөөлөлд багтахгүй, гэхдээ үнэн гэж бодохоор

16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2025.09.17/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.

Урьдчилсан хэлэлцүүлгийг тухайн өдрийн 16 цагт товлосон боловч 17 цаг 30 минутын орчимд эхлэв. Биднийг очиход нийгмийг цочроосон өөр нэг хэргийн шүүх хурал болж байлаа. Удалгүй тус шүүх хурлын шийдвэр гарч, хоёр эмэгтэйн амь насыг 12 хоногийн зайтай хохироосон хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхлэв. Шүүхийн гадна иргэд шударга ёс, үнэний талд зогсохыг уриалж, нээлттэй явуулахыг шаардана. Харин дотор нөхцөл байдал эсрэг тийш эргэж, бүх талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулж өгөхийг хүссэн юм.

Тухайлбал товчоор,

Прокурорын зүгээс, Эрүүгийн хуулийн 3.2.2 болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.4.1-ын 11,12-т заасны дагуу өсвөр насны гэрч, хохирогч байгаа учир хэлэлцүүлгийг хаалттай явуулах санал гаргасан.

Яллагдагч Ц.Д-ийн өмгөөлөгч: Сүүлийн үед энэ хэрэг олон нийтийн анхааралд орсонтой холбоотойгоор миний үйлчилгүүлэгч Дагвадоржийн гэм буруугийн асуудлыг олон нийтийн зүгээс түүний ар гэр, ээж, дүүд нь халдаах. Амь нас, эрүүл мэндэд нь заналхийлэх тохиолдол гарсан байна. Тиймд шүүх хуралдааныг хаалттай явуулах байр суурьтай байгаа.

Яллагдагч Ц.Д: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа.

Хохирогч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын өмгөөлөгч: Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах хүсэлтэй байна. Хавтаст хэрэгт насанд хүрээгүй гэрч, хохирогч нарын мэдээлэл мөн үйл баримттай холбоотой эмзэг мэдээлэл байгаа.

Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Хэргийн үйл баримттай холбоотой амь хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг нийтэд гаргамааргүй байна. Хэрэгт бэлгийн харилцааны шинжтэй мэдээлэл болон хохирогчийн гэр бүл ойр дотнын хүмүүсийн хувийн мэдээлэл, гэрийн хаяг зэрэг багтсан тул хэлэлцүүлгийн зарим хэсгийн хаалттай явуулахыг хүсэж байна гэв.

Ингээд хэсэг хугацаанд завсарлаж, урьдчилсан хэлэлцүүлгийг бүхэлд нь хаалттай явуулах шийдвэр гаргаж, зөвхөн захирамжийг нээлттэй танилцуулахаар тогтов. Үүнээс хойш хоёр цаг орчим үргэлжилж, хэргийг прокурорт буцаах шийдвэр гарсныг шүүгч танилцууллаа.

Энэ тухай амь хохирогчийн өмгөөлөгч,

"Бид шүүхэд хандаж, урьдчилсан хэлэлцүүлэг зарлах хүсэлт өгсөн. Урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтээ "нэмэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагааа хий, хэрэгт байгаа үйл баримтыг хууль зүйн хувьд дүгнэлт хий, хэргийн оролцогчийн эрхийг ханга" гэсэн үндэслэлээр гаргасан. Хэргийн оролцогчид уг нь өмгөөлөгч миний бие ордог. Гэтэл надад хэргийн материал танилцуулаагүй. Тийм учраас би үүн дээр гомдол гаргасан. Өнөөдөр бидний хүссэн үр дүн гарсан гэж бодож байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгахаар боллоо. Залруулаад, зөвтгөөд ирэх байх гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл цацагдсан зураг дээрх эрэгтэй, эмэгтэй хоёрыг хохирогч байх боломжгүй гэж бид үзсэн. Тиймээс дахин шалгахаар мөрдөн байцаалтад буцааж байгаа юм" гэсэн бол

Хохирогч охины ээж,

"Намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа. Миний охин босоод ирэхгүй. Гэхдээ би хуулийн хүрээнд өнөөдөр шийдвэр гарсан гэж бодож байна. Гэм буруутай хүмүүс нь буруугаа хүлээх ёстой. Хэдий миний охин тэнгэрт байгаа ч гэсэн би нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Сошиалд яваад байгаа хүчиндүүлж, боолгоод, амь хохирч чемоданд хийлгэсэн миний хүүхэд биш. Энэ хүүхэд бол онц хэрцгийгээр хүний амь үрэгдсэн, гэм буруутай хүмүүс нь гэм буруугаа хүлээх ёстой. Би ганц зураг сошиалд тавьсан. Надад байсан сонголт нь л энэ. Тартагтаа тулаад би тэр зургийг тавьсан зураг юм шүү. Хүний хүүхдийг онц гэрцгийгээр бүрэлгэчхээд, бүлэг хэрэг хийчхээд, өнөөдрийг хүртэл миний охиныг цахим ертөнцөд /санаа алдав/. Миний охин балчир жаахан амьтан шүү дээ. Яаж тэр хүүхэд амь гуйж, яаж аврал гуйж байсан бол. Би хэргийг дараа цааш нь дэлгэрэнгүй ярина аа" гэлээ.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Жилийн өмнө үйлдэгдсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөрхөн болов. Гэтэл дахин прокурорт буцаалаа. Өөрөөр хэлбэл энэ хэргийн үйл явц олны анхааралд дахин өртөж, нийгмийн дэмжлэгийг авснаас бусдаар урагшилсангүй гэж харж болохоор. Зураг нь дэлгэгдсэн эрэгтэй, эмэгтэй хоёрыг яагаад хохирoгч гэж үзсээр байгаа вэ. Яагаад мөрдөн шалгах ажиллагааны явцад буруутай нь тогтоогдсон гэх "Э" урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоогүй вэ зэрэг асуудал асуултын тэмдэг хэвээр үлдэж байна.

Мөн нийгмийн сүлжээ буюу цахим орчинд нягтлаагүй мэдээлэл ямар хурдтай тархаж, үнэн мэт болдог вэ гэдгийг бид харлаа. Учир нь анх хохирогч охины өмгөөлөгчийн эсрэг 9 өмгөөлөгч өмгөөлнө гэх мэдээлэлд нийтээр итгэсэн. Гэтэл бодит байдал дээр гэмт этгээдүүдийг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй, хүний эрхийг хангах зорилгоор улсаас өмгөөлөгч томилсон болж таарав.

Нэмээд шүүхийн гадна ирсэн иргэдийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, талийгаач охины ээжтэй ижил зовлонтой иргэдийн төлөөлөл ирсэн байв. Тэдэн дунд ханиа бусдын гарт онц хэрцгийгээр алдсан, бага насны охин нь хүчирхийллийн золиос болсон хэмээн ярих ээжүүд цөөнгүй байлаа. Хачирхалтай нь эдгээр хэргүүд хууль ёсны дагуу шийдэгдээгүй буюу гэмт этгээдүүд хуулийн хариуцлага хүлээгээгүй, хүлээсэн ч хугацаанаасаа өмнө суллагдсан тохиолдлууд олон гэдгийг учирласан юм. Мөн тэднээс гадна архи үнэртүүлж, бусдыг өдөөн турхирсан, асуудлыг ойлголгүй сэтгэл хөөрлөөр хандаж, буруу сэдэл өгч уриалах иргэдийн төлөөл ч олон ирсэн байлаа. Энэ бүхэн бол одоогийн бидний амьдарч буй нийгмийн нэг тал, тольны нөгөө тусгал юм. Санаанд багтамгүй, төсөөлөгдөмгүй энэ хэргүүд харамсалтай нь үнэн!

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинолдо
Зочинолдо

санаатай аллага хийсэн хүн амины хэрэгтэн өршөөлд хамрагдах тохиолдох байна уу эсвэл ерөнхийлөгч уучлал үзүүлсэн тохиолдол бас бий юу ,бүгд ялын хугацаагаа яс суудаг уу үүнийг сэтгүүлчид сурвалжилж олон нийтэд ойлголт өгмөөр байна

Зочин
Зочин

Монголын шүүх дампуурсан, мөнгөнд дэндүү болсон доо

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гэмт хэрэг шүүдэг шүүх бол чанга шүүдээ, худлаа битгий хүн гүтгээд бай

Зочин
Зочин

Yamar ch baisan naad zuragt garsan ganrerdene ukhdel, nominerdene ukhdel 2 bol yaaltachgui khun aminii kheregten!!! Khunii erkh ted nart khamaagui, zugeer ger oron, akh uu khamaatan sadnaar n daramtalj aluurchnii ger bul bolgon niigmees tusgaarlakh yostoi!!! Tegej baij shudraga yos togtono!!! Bitgii aluurchind khunii erkh yarij soliorood baigaarai, aluurchind khunii erkh yarisan khun bolgon aluurchniig demjigch!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Tiimees bugdiig n niigmees tusgaarlakh yostoi!!!!!!!!!!!!!!!

Зочин
Зочин

Гэхдээ зураг дээрх хоёр бол хохирогч биш хамжигч зурган дээр гарсан биеийн хэлэмжийг хархад л хэнд ч ойлгомжтой харагдаж байна

Зочин
Зочин

Ter umguulugch huuhnii yrij bgaa er taalagdaagui henii tald orson n todorhoigui muu bsan harin bulgamaa umguulugch bol jinehene sian bsan shu

Иргэн
Иргэн

Шүүх цагдаагийнхан бүгд мөнгөтэй, нөлөөтэй хүний бөгсийг долоож, эгэл ардад үнэхээр хатуу шударга бус хандаж байна. Удахгүй энэ шударга бус нөхдүүд непалдуулнаа.

Зочин
Зочин

Буцаасаар байгаад бүдгэрүүлдэг нь шинэ арга биш алуурчинг өмгөөлж бгаа хүмүүсийг гайхаад байхын алуурчин амаар нь сагтал мөнгө төлсөн бна

Зочин
Зочин

ээж нь зураг дээрх чемоданд хийлгэсэн хүүхэд миний хүүхэд чиш гэнүү юу болоод явчив

Зочин ЭХ ОРОНЧ
Зочин ЭХ ОРОНЧ

ЗА ДА ЗАМХАРАХ ШАТАНДАА ОРХОНО ДЭЭ...

Зочин
Зочин

Ер нь бол Цагдаа Прокурор 2 дээр л будлиулж байгаа, шүүх бол цагда прокурор 2 ийн бэлдээд ирсэн цаас дээр дүгнэхдээ 10 жил өгөхийг 5 гэж магадгүй

Zochin
Zochin

Ter taliigch ohin taxi bariad tsagdaaj ochij helsen gsn bizdee tsagdaa yagaad ochij shalgaagvi ym 16 nastai ohin hvvhed utsaa aldsan uguh bn gj helee biz ter tsagdag hna bn

Зочин
Зочин

Хэдхэн сарын өмнө болсон хүн амины хэрэг шийдэгдчихсэн бхад жилийн өмнө болсон хэргийг одоо болтол шийдээгүй Ер нь бол хэрэгтнүүд нь маш тодорхой бхад яагаад ингээд сунжраад бдг юм ойлгохгүй бн Энэ бол бүлэглэсэн хамгийн хэрцгий хүн амины хэрэг Хүний олноор ганц жаахан охиныг хөнөөсөн аймшигт хэрэг гэж ойлгогдоод бгаа юмдаа

Sochin
Sochin

Ene hergiin vnen monniig olj togtoon taliigaach ohinii zowlon shanlaliig taitgaruulj ogno gej naidaj baina.Um ma ni bad mi hum????

Зочин
Зочин

Neg namiin hamaaral boltson shtee shuuh

Зочин
Зочин

Прокурор нь яагаад хаалттай хэлэлцүүлжх санал гаргаж байгаа юм ?, хэнээс юуг нь нуух гээд байна. Хэрэг нэгэнт гарсан, хохирогчид амиа алдсан байхад

Зочин
Зочин
Reply to  Зочин

Биччихсэн л байна, гарчигнаас нь цааш уншиж үзчихээд ком бич

Зочин
Зочин

Хэн нэгэн этгээд бусдын амь насыг хохироож хүний амьд явах эрхэнд халдсан бол тэр өдрөөс эхлээд алуурчин этгээдийн хүн байх эдлэх эрх нь хязгаарлагдах ёстой байх хэрэгтэй.

Гантулга
Гантулга

Шүүх ч дээ

Зочин
Зочин

Ум ма ни бад ни хум.

Зочин
Зочин

Зовлонгоос нь хуваалцъя аа, бурхан минь

М.Мөнхсарнай
М.Мөнхсарнай

Яаж байгаад өнгөрөө вэ ум ма ни бад мийхан

Зочин
Зочин

Түрүүчээс нь чанга шийтгэхгүй бол ийм хэргүүд давтан гарах магадлалтай шүү.

Холбоотой мэдээ

Back to top button