Гадаад мэдээДЭЛХИЙ

Алексей Навальныйг хордуулсан нь тогтоогдсон гэж Юлия Навальная мэдэгдлээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйн эхнэр Юлия Навальная лхагва гарагт /2025.09.17/ мэдэгдэл хийхдээ гаднын хоёр лаборатори шинжилгээ хийж, Навальныйг хордуулсныг нотолсон гэсэн байна. Навальный 2024 оны 2-р сарын 16-нд хойд туйлд байрладаг ОХУ-ын шоронд 47 насандаа гэнэт нас барсан юм.

Түүний эхнэр Навальная ОХУ Навальныйг хөнөөсөн гэж удаа дараа буруутгаж, Кремль үүнийг нь үгүйсгэсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн жил хэлэхдээ Навальный нас барахаас өмнө түүнийг барууны орнуудтай хоригдол солилцохоор төлөвлөж байсан гэсэн юм. Навальная Х дээр бичлэг нийтлэхдээ, 2024 онд Навальныйгаас авсан биологийн материалыг гадаад руу нууцаар гаргаж, хоёр лабораторид шинжилгээ хийсэн хэмээжээ. Тэрбээр “Хоёр өөр орны лабораториуд нэг дүгнэлтэд хүрсэн. Алексейг хөнөөсөн. Бүр тодруулбал түүнийг хордуулсан” гэсэн байна.

Навальная ямар хор илэрснийг мэдэгдээгүй юм. Тэрбээр лабораториудыг шинжилгээний хариуг нийтлэхийг уриалсан байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков түүний хэлсэн зүйлийн талаар мэдэгдэл өгөхдөө “Тэр юу гэж хэлснийг мэдэхгүй байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button