Гадаад мэдээДЭЛХИЙ

Шинэ Зеландын эдийн засаг огцом буурав

Шинэ Зеландын эдийн засаг энэ жилийн хоёрдугаар улиралд таамаглаж байснаас огцом буурсан байна. Дэлхий дахин үүсээд буй тодорхойгүй байдал болон барилга бүтээн байгуулалтын ажил уналттай хэвээр байгаа тул эдийн засаг огцом буурчээ. Ийм учир тус улсын төв банк аравдугаар сард бодлогын хүүг илүү их нэгжээр бууруулна гэсэн хүлээлт үүсэв.

Өнөөдөр /2025.09.17/ нийтлэгдсэн албан ёсны мэдээллээр бол ДНБ энэ жилийн хоёрдугаар улиралд өмнөх улиралтай харьцуулахад 0.9 хувиар буурсан байна. Шинэ Зеландын төв банк ДНБ-ийг 0.3 хувиар буурна гэж таамаглаж байсан юм. Тус улсын эдийн засаг өнгөрсөн таван улирлын гуравт нь унажээ. Жилийн өмнөх үетэй харьцуулахад ДНБ 0.6 хувиар буурсан байна.

Хүлээлтээс сул тоо баримт гарсан тул шинэ зеланд доллар 0.5 хувиар буурч 0.59 ам.доллароор арилжжээ. Шинэ Зеландын төв банк бодлогын хүүгээ 58 суурь нэгжээр бууруулна гэж шинжээчид таамаглаж эхэлжээ. Өмнө нь тус банк бодлогын хүүг 48 суурь нэгжээр бууруулсан юм. “Westpac” фирмийн ахлах эдийн засагч Майкл Гордон “Хүлээлтээс сул ДНБ-ийн үзүүлэлт гарсан нь Шинэ Зеландын төв банкны бодлогын хүүгээ бууруулах гэсэн эрмэлзэлд хүч нэмнэ” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button