Нийгэм мэдээСПОРТ

АНУ-ын бейсболын хамгийн том лигт монгол хүн хоёр дахь жилдээ нээлтийн бөмбөг шидлээ

Миннесота мужийн Миннеаполис хотод бизнес эрхэлдэг Билли Суши рестораны эзэн Ц.Энхбилэг нэрээр олонд танигдсан Билли хоёр дахь жилдээ АНУ-ын бейсболын хамгийн том лигт Minnesota Twins багыг төлөөлөн гарч, эхний бөмбөгийг шидлээ.

Ингэхдээ тэрбээр дахин монгол дээлээ өмсөж, азиудыг төлөөлсөн байна.

20 настай АНУ-ыг зорьсон Ц.Энхбилэг өөрийн Билли Суши ресторанаа Миннесота мужийн Миннеаполис хотод нээгээд 16 жил болж буй. Өдгөө нийт 500 гаруй хүнийг ажлыг байраар хангадаг муждаа нэр, нөлөө бүхий нэгэн юм. Тэрбээр мужийнхаа 200 мянга гаруй ази хүмүүсийг төлөөлж АНУ-ын алдарт шоу нэвтрүүлгүүдэд хэд хэдэн удаа оролцсоноор олон бүр ч танигдсаар байгаа билээ.

2023 онд Star Tribune сонин Ц.Энхбилэгийг Миннесота мужийн нөлөө бүхий 50 хүний нэгээр нэрлэсэн юм. Мөн түүний ресторанд хооллохын тулд хоёр сарын өмнө цаг захиалдаг байна.

Ингээд түүний хоёр дахь жилдээ АНУ-ын бейсболын хамгийн том лигт Миннесота Твинс багаа төлөөлсөн сэтгэгдлийг хүргэе.

-Twins vs. Yankees тоглолтын эхний талбайг шидэх онцгой хүндэтгэлийг надад олгосон Миннесота Твинс багийнханд чин сэтгэлээсээ баярлалаа. Гол тавцан дээр намайг дэмжиж буй хүмүүсийн өмнө зогсох мөч миний насан туршдаа авч болох хамгийн том бэлэг байлаа. Яг тэр мөчид би энэ ертөнцөөс халиад сансар огторгуйд хөвж байгаа юм шиг санагдав. Намайг энд авчирсан аяллын тухай бодлоо. Ийм тайзан дээр зогсоно гэж төсөөлж ч байгаагүй Монголын бяцхан хүүгийн хувьд энэ нь мөрөөдлөөс илүү байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мундаг

Зочин
Зочин

USA д амьдардаг монголчууд сайхан амьдардаг юм билээ.

Зөв үнэн байх
Зөв үнэн байх

АНУ д монголд байгаа хүний ирээд буцсан нүдээр л хэлсэн байна. Дундаж давхрагаа бодлогоор дэмжиж сайхан гээд байгаа зүйлийг бүтээхийн төлөө өдөр болгон хичээж явдаг юм билээ шүү. Нэг ч өдөр ажил хийхгүй өнгөрүүлнэ гэдэг ойлголт байлгахгүй нийгэм нь бодлого нь тэгж тааруулсан юм билээ

Зочиншүү
Зочиншүү

Сайхан байна.бизнэст нь амжилт хүсьё

Back to top button