Гадаад мэдээДЭЛХИЙ

Макрон эхнэр нь трансжендер биш гэдгийг батлах шинжлэх ухааны баримт бүрдүүлнэ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эхнэр Брижит Макрон нь трансжендер эмэгтэй биш гэдгийг нотлох шинжлэх ухааны баримтуудыг АНУ-ын шүүхэд бүрдүүлж өгөхөөр төлөвлөж байна. Тэд долоодугаар сард АНУ-ын инфлюенсер Кэндис Оуэнс болон түүний бизнесийг шүүхэд өгсөн. Оуэнс илүү олон үзэгч авч, мөнгө олох зорилгоор тэдний нэр хүндэд халдсан гэж Эммануэль, Брижит хоёр АНУ-ын шүүхэд зарга үүсгэсэн юм.

Оуэнс “Брижит Макрон эр хүйстэй төрсөн гэдэг дээр мэргэжлийн нэр хүндээ гаргуунд гаргаж зогсох болно” гэж өнгөрсөн жил хэлсэн байна. Эммануэль, Брижит хоёрын хуульч Том Кларе “BBC” агентлагийн “Fame under Fire” подкастад оролцохдоо Оуэнсийн хэлсэн зүйлд Брижит ихээхэн сэтгэл гонсойсон гэж хэлжээ. Тэдгээр мэдэгдэл нь Ерөнхийлөгч Макроны анхаарлыг сарниулсан гэж Кларе хэлсэн байна.

Подкастад оролцох үедээ Кларе “Мэргэжилтэн шинжлэх ухааны шинж чанартай гэрчийн мэдүүлэг өгнө. Брижит үнэн юу вэ гэдгийг харуулахын тулд чадах бүхнээ хийнэ” гэжээ. Брижитийн жирэмсэн үе болон хүүхдүүдээ өсгөж буй зургуудыг шүүхэд баримт болгон өгнө гэж тэр хэлсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Хахаха цусаа шинжлүүлээд хромсомоо тоолуулахад л гараад ирнэ ш дээ нотой болоод л өдий хүртэл шинжилгээ өгч чадахгүй гөлөлзөөд явж байгаа байх харваас сэжигтэй манай Солонготой адилхан байх...

Зочин
Зочин

Мэдээлэх юм аа мөн чиг олж дээ. Эдний тэнэглэл монголчууд бидэнд ямар хамаатай юм. Гадны агент сайтуудбг хаах хэрэгтэй.

Монгол иргэн
Монгол иргэн

....өөр хэрэгтэй дэвшилтэт санаа хлга уу..Бөгсний өвчтөнгүүд ихсэв Дуракууд хэнд хэрэгтэй Эд бэ...Солиорол

Zochin
Zochin

Kkk haraajaar evgui shte yag yug n notloh yum kkkk

Зочин
Зочин

Үс н ь маш муухай нэг тийм тэнэглэлтэй муухай дүр ьөр

Зочин
Зочин

Энэ Макроны эхнэр чинь сармагчинтай ямар их төстэй юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button