АНУ санхүүжилтээ бууруулсан тул НҮБ ажиллах хүчнийхээ 20 хувийг цомхотгоход хүрнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа хүлээн авсныхаа дараа НҮБ-д олгодог санхүүжилтыг ихээхэн бууруулах шийдвэр гаргасан. Үүний улмаас НҮБ ирэх жилийн төсвөө 500 сая ам.долларыг танаж, ажиллах хүчнийхээ 20 хувийг цомхотгох шаардлагатай болох юм.
Ирэх жил НҮБ-ын үндсэн төсөв 3.7 тэрбум ам.доллар орчим байдаг. Тэгвэл ирэх жил төсвийг танаж 3.2 тэрбум ам.доллар болгон бууруулна. Ингэснээр 2025 онтой харьцуулахад 2026 онд нөөцийг 15.1 хувь, ажиллах хүчнийг 18.8 хувиар багасгах юм. АНУ-ын Төрийн департаментад нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байсан Аллисон Ломбардо хэлэхдээ “АНУ санхүүжилтээ багасгаж буй нь олон хүний анх төсөөлж байснаас илүү өргөн цар хүрээтэй. НҮБ-ын ердийн төсвийн 22 хувь, энхийг сахиулах төсвийн 25, хүний нөөцийн төсвийн 40 хувийг АНУ төлдөг” гэжээ.
Одоогийн байдлаар АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүн амын сан, ДЭМБ, ЮНЕСКО-гоос гишүүнчлэлээ түдгэлзүүлнэ гэдгээ мэдэгдсэн байгаа.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.