Непалын түр ерөнхий сайд Z үеийнхэн жагсахад хүргэсэн бүтэлгүйтлийг засахаа амлалаа

Непалын түр Ерөнхий сайд Сушила Карки баасан гарагт /2025.09.19/ албан тушаалаа хүлээн авснаас хойш анхны удаа албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Ингэхдээ тэр Z үеийнхэн жагсахад хүргэсэн авлигатай тэмцэж, шинээр ажлын байрнууд бий болгон, амьжиргааны түвшнийг дээшлүүлэхээ амлажээ.
Жагсаалын улмаас 72 хүн амь үрэгдэж, Ерөнхий сайд К.П. Шарма Оли ажлаа хүлээлгэн өгсөн юм. Албаныхан мэдэгдсэнээр өнгөрсөн долоо хоногийн хоёр өдөр өрнөсөн үймээн самууны улмаас 2,100 гаруй хүн бэртсэн байна. Карки Непалын үндэсний өдөр буюу Үндсэн хуулийг тунхагласны 10 жилийн ойгоор г хэлсэн юм. Тэрбээр “Үндсэн хуульд заасан сайн засаглал, хөгжил цэцэглэлтийг хангах зорилгыг биелүүлээгүйн улмаас эсэргүүцлийн жагсаал болсон гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн байна.
Дээд шүүхийн ахлах шүүгч асан тэрбээр өнгөрсөн долоо хоногт түр ерөнхий сайдаар томилогдсон. Z үеийнхэн түүнийг Discord платформын сервер дээр санал хураалт явуулж сонгосон юм.
Эх сурвалж: Strait Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.