Нийгмийн

Зеленский Трамп хоёр дахин уулзана

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ирэх долоо хоногт Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, ОХУ-ын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг уриалах төлөвлөгөөтэй байна.

Европын зарим орны агаарын орон зайд нисгэгчгүй онгоцууд нэвтэрсэн нь Украинд үргэлжилж буй дайн илүү өргөн хүрээг хамрах вий гэсэн болгоомжлолыг төрүүлсээр байна. 

Оросын тал Украин руу довтолгоогоо эрчимжүүлээд буй энэ үед  Зеленский Трамптай уулзах төвлөгөөтэй байгаа талаараа мэдэгджээ.

Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг Европын Холбоо танилцуулснаас нэг өдрийн дараа Зеленский өөрийн X хуудсаараа  “Европ өөрсдийн хийх зүйлээ хийж байна. Бид одоо АНУ-ын зүгээс мөн хатуу хориг арга хэмжээ авахыг хүлээж” байгаа гэв.   

Трамп гал зогсоох оролдлогуудаас нь зайлсхийж байгаатай холбогдуулан ОХУ-ын эсрэг томоохон хориг арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн ч НАТО-гийн бүх холбоотон нь Москвагаас газрын тос худалдан авахаа бүрэн зогсоохыг зөвшөөрсөн тохиолдолд шийдвэр гаргана гэсэн юм.

Украинд барууны цэргүүдийг байрлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анхааруулсан хэдий ч Зеленский түр эвлэрэл хийсний дараа Оросын цэргүүд довтлохоос урьдчилан сэргийлэхийн тулд Украинд олгох аюулгүй байдлын баталгааны талаар мөн хэлэлцэх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: Al Jаzeera

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

... Хоёр дахин... Уулзана !!!! Ийм сэтгүүлч гэж байдаг ах.

Холбоотой мэдээ

Back to top button