Гадаад мэдээ

Визгүй монгол иргэн машины тээшинд нуугдан Чежүгээс Сөүл рүү нэвтрэх явцдаа баригджээ

БНСУ-ын Чежү арал руу визгүй зорчсон монгол иргэн тус арлаас зөвшөөрөлгүй гарах гэж байгаад баригджээ.

Тодруулбал, 18-ны өдөр Чежү боомтод зорчигч тээврийн хөлөг онгоцонд суухыг завдсан "А" гэх монгол залуу баригджээ. Ноён А нь Мокпо руу явах гатлага онгоцонд суухаар хүлээж байсан машины тээшинд нуугдаж байсан гэх мэдээлэл байна. Тус улсын хуулийн дагуу энэ төрлийн зөрчил гаргасан хүнийг гурван жил хүртэл хугацаагаар баривчлах эсвэл 20 сая воны торгууль ногдуулдаг байна.

Сануулахад, Монгол Улсаас БНСУ-ын Чежү арал руу 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой. Чежүгийн мужийн олон улсын чөлөөт хотыг хөгжүүлэх тухай тусгай хуулийн дагуу тус улсад визгүй нэвтэрсэн гадаадын иргэд оршин суух хугацааг сунгах зөвшөөрөлгүйгээр бусад бүс нутагт зорчих хориотой байдаг.

Д.ЦЭГЦ

Эх сурвалж: "News 1"

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 22, 2025 18:59

Сайн байна. Энэ монгол цагаач �##�бадан гаргах хэрэгтэй.

Back to top button