НИЙГЭМНийгэм мэдээ
Согтуурсан үедээ нэгнийхээ мөнгийг авах зорилгоор зодож, амь насыг нь хохироожээ

Архидан согтуурсан үедээ нэгнийхээ мөнгийг авах зорилгоор амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал, өнгөрсөн сарын 27-нд Баянзүрх дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр “Туул” голын эрэгт нэр бүхий иргэд архидан согтуурч “нэгийгээ зодоод байна” гэх дуудлага ирсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 40 настай иргэн “Э” нь хамт архидан согтуурсан нэгний мөнгийг нь авах зорилгоор толгойг нь голын ус руу дүрж амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг тогтоогджээ.
Иймд иргэдийг архидан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг эрсдэлээс урьдчлан сэргийлэхийг Цагдаагий байгууллагаас анхаарууллаа.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЕРӨӨСӨӨ Л ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН УЛСЫН ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АРХИЧДААСАА ИХ ХУРАЛД ОРУУЛЬЯА ЭНЭ БОЛХООН БАЙЛАА.АРХИЧДЫН ЭРХ ЗӨРЧИГДӨӨД ЭХЭЛЛЭЭ.ЭРХЭМ ХҮНДЭТ АРХИЧДАА БОЛДОГ БОЛ БОСООГООРОО УУ БҮҮР БОЛОХГҮЙ БОЛ МӨЛХӨӨД БӨӨЛЖӨӨД УУГААРАЙ.ТА НАР МИНЬ АПУ БОЛОН АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖИХӨД БОДИТОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЛАА САР БОЛГОНЫ НЭГНИЙ ӨГЛӨӨ АПУГИЙН ҮҮДЭНД ЦУГЛАЖ ШАРАА ТАЙЛУУЛЖ БАЙЯ МАНАЙХААН МОНГОЛЫН МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН ЯРУУ АЛДАР МАНДАН БАДРАГЭЭ
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Архины асуудлыг шийдвэрлэх нь чух�##� болоод байна. Аймшгийн хэргүүд их гарах боллоо.