Европыг цагаачлал сүйрүүлж байна гэж Трамп хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.09.23/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өмнө үг хэлсэн байна. Энэ нь Трамп ажлаа хүлээн авснаасаа хойш анхны удаа Ассамблейн өмнө үг хэлсэн тохиолдол гэдгээрээ онцлог юм. Тэрбээр үг хэлэхдээ хууль бус цагаачлал нь Европын өв соёлыг сүйтгэж байна гэж анхааруулсан байна.
Трамп “Хэрвээ та нар урьд өмнө нь огт харж байгаагүй, ямар ч нийтлэг зүйлгүй хүмүүс орж ирэхийг зогсоохгүй бол дампуурна. Би АНУ-ын ерөнхийлөгч хэдий ч Европын талаар санаа зовдог. Эрчим хүчний аюулгүй байдал болон цагаачлалын улмаас сүйрч байгааг нь хараад дургүй хүрдэг. Та нар сайхан сэтгэлтэй байх хүслийн үүднээс ийм зүйл хийж байгаа. Гэхдээ та нар өв соёлоо устгаж байна. Одоо хилээ нээлттэй байлгадаг бүтэлгүйтсэн туршилтыг зогсоох цаг нь болсон. Зогсоох хэрэгтэй. Европын тивийн улс орнууд там болж хувирч байна” гэжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.