64 хоногийн дараа Монголд авчирсан Б.Амарсайханаас хар тамхины шинжилгээ авсан ч "илрэхгүй"

Хүүхдийн 100-ийн бүлэг зодооны хэрэгт холбогдогч "Говь" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Амарсайхан гурав хоногийн өмнө баривчлагдсан ирсэн ч цагдан хоригдоогүй, хар тамхины шинжилгээ өгөөгүй, цагдаад мэдүүлэг ч өгөөгүй байна.
Уг хэрэг гараад хоёр сар өнгөрсөн ч мөрдөн шалгалтын явц дээрээ л буй.
Өнгөрсөн хугацаанд хэрэгт холбогдогч Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар цагдан хоригдож долоо хоногийн өмнө Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар суллагдсан. Үүнээс гадна Ц.Санжаачойпэлийн ар гэрээс гаргасан гомдлоор хохирогч гэгдэх С-ийг гадагш эмчилгээнд явуулахгүй байх, хилийн хориг тавиулах хүсэлтийн шүүх хурал ч болж өнгөрсөн. Гэвч шүүхээс гомдлын эсрэг буюу хилийн хориг оногдуулалгүй шийдвэрлэсэн.
Харин Б.Амарсайханы хувьд хэрэг гарсны маргааш |2025.07.20| БНСУ-руу нисэж, эргэж ирж мэдүүлэг өгнө гээд сураггүй болсон. Улмаар интерполын улаан булангаар эрэн сурвалжилсны эцэст Тайланд улсад эмнэлэгт хэвтэж байхад нь тус улсын цагдаа нар олсноор, Монгол руу албадан авч ирэв.
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нараас урьдчилсан байдлаар сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон. Харин "Говь" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Амарсайханыг Монголд ирмэгц эл шинжилгээг авч, мэдүүлэг авснаар мөрдөн шалгах ажиллагаа дуусах учиртай байв. Гэтэл Б.Амарсайхан одоог хүртэл мэдүүлэг өгөөгүй, цагдан хоригдоогүй, хар тамхины шинжилгээгээ ч өгөөгүй, "Говь" ХХК дээрээ ажлаа хийгээд явж буй гэх мэдээлэл бий.
Хар тамхины шинжилгээ өгсөн ч илрэх хугацаа нь хэдийнээ дууссан. Учир нь сэтгэцэд нөлөөт бодис хүний биеэс илрэх хугацаа хамгийн удаандаа 30-45 хоног. Гэтэл Б.Амарсайхан хэрэгт холбогдмогц гадагш хилээр гарч 64 хоногийн дараа буцаан авчирсан байдаг.
Харин цагдан хорионд буй Ц.Санжаачойпэлийн шүүх хурал товлогдсон эсэхийг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны шүүхээс тодруулахад "Цагдан хорих хугацааг сунгах санал ирээгүй байгаа. Ойрын хугацаанд шүүх хуралдана" гэв.
Угтаа бүлэг зодооны хэрэг үйлдэж, хүний биед хүнд хохирол учруулсан, мөн энэ үедээ хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй тэднийг цагдаагийн байгууллагаас ганц зүйл ангиар яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байдаг. Энэ нь 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ялтай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл буюу "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах" юм.
Хэрэг цааш хэрхэн хөврөх, яаж шийдвэрлэгдэх нь олон нийтийн анхаарлыг татсаар буй. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муу банди
хар тамхи нэлээн хэрэглэчихээд зугтсан нь ойлгомжтой, харах царайны нүдэнд хүйтэн хүн хог, хар тамхины хамаар�##�тай болж дуусах болтугай гэж л ерөөе дөө