СПОРТ

С.Минжбаатар эрхээ хасуулсан хугацаандаа тэмцээнд оролцож, дахин гурван жилийн "хориг"-т оржээ

Олон улсын пауэрлифтингийн холбооноос Монголын тамирчин С.Минжбаатарын эрхийг гурван жилээр хассан байна.

С.Минжбаатар өмнө нь эрхээ хасуулсан байхдаа тэмцээнд оролцжээ. Улмаар түүний эрхийг дахин 2029 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хассан аж.

Сайнхүүгийн Минжбаатар үүний өмнө 2022 оны арванхоёрдугаар сард болсон тэмцээнд S4 бүлэгт хамаарах хориотой бодис хэрэглэсэн. Улмаар тэмцээнд оролцох эрхийг нь гурван жилээр хассан ба энэ хугацаа 2026 оны нэгдүгээр сарын 31-нд дуусах байв.

Гэвч энэ хугацаандаа ахин олон улсын чанартай тэмцээнд оролцсон үндсэлэлээр дахин гурван жилээр эрхээ хасуулсан бөгөөд powerlifting.sport сайтад энэ талаар мэдээлэхдээ, яг ямар тэмцээн гэдгийг нь дурдаагүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Олзвой
Олзвой

Тэнэг үхэр вээ.. яасан.. тэр оролцуулж л байдаг дасгалжуулагч нар ч тэр

Зочин
Зочин

ТЭВЧЭЭРГҮЙ ТЭНЭГ ХОГ ВЭ, УГ НЬ УДАХГҮЙ ДУУСАХ БАЙЖ

Иргэн
Иргэн

Завтай ажилгүй хүний спорт! Амьдралд ямар ч ашиг тусгүй

Зочин
Зочин

Увсын Батсуурийн хийсэн ажил

Зочин
Зочин

Бас л нэг гэнэн тэнэг а-лдаа, хүндэтгэх ша-лтгаан байсан байлгүй дээ. Манайхан л болсон хойно. Эрүүл ухаанаар хүлээж авахад хэцүү л юм дуулдах юм.

Зочин
Зочин

Тэвчээргүй монголчуудад ухаалаг тэвчээртэйг ухааруулж өгнө биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button