СПОРТ
Волейболын ДАШТ: Итали болон Польшийн шигшээ баг шөвгийн дөрөвт үлдлээ

Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн волейболын тэмцээн Филиппин улсад болж байна. Тэмцээний сүүлийн найман баг тодроод байсан бол өчигдөр хагас шигшээ тоглолт болж хоёр баг дараагийн шатанд буюу шөвгийн дөрөвт үлдлээ.
Тодруулбал, аваргаа хамгаалах үүрэг хүлээж байгаа Италийн шигшээ баг Белгийг 3:0-оор, дэлхийн чансааг тэргүүлж буй Польшийн шигшээ баг Туркийг 3:0-оор хожиж хагас шигшээд шалгарлаа.
Өнөөдөр шөвгийн наймд үлдсэн хоёр тоглолт буюу Чех-Иран, АНУ-Болгарын багуудын тоглолт болж, шилдэг дөрвөн баг бүрэн тодорно. Уг тэмцээнд Азийн багуудаас ганцхан Ираны баг шөвгийн наймд шалгарлаа. Энэ жил хамгийн өндөр хүлээлтийг үүсгээд байсан Японы шигшээ баг хэсгээсээ шалгарч чадаагүй юм.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.