Судалгаа: Хөхний хавдрын анхны үзлэгт ороогүй эмэгтэйчүүд тус өвчнөөр нас барах эрсдэл 40 хувиар нэмэгддэг

Нэгэн шинэ судалгаа хөхний хавдрын анхны үзлэгтээ ороогүй эмэгтэйчүүд тус өвчнөөр нас барах магадлал 40 хувиар нэмэгддэг гэдгийг тогтоосон байна. Шведийн Каролинска хүрээлэнгийн судлаачид 500 мянга орчим эмэгтэйн эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж ийм үр дүнд хүржээ. Тус судалгаа “British Medical Journal”-д нийтлэгдсэн байна.
Тэдгээр эмэгтэй 1991-2020 оны хооронд анхны үзлэгт орох урилгаа авсан юм. Эмэгтэйчүүдэд анхны үзлэг хийх цагаас нь хойш 25 жилийн хугацаанд бүртгэгдсэн эрүүл мэндийн мэдээлэлд эрдэмтэд шинжилгээ хийсэн байна. Судлаачид хэд хэдэн хүчин зүйлийг харгалзаж үзсэний дараа гурван эмэгтэйн нэг нь буюу 32 хувь анхны үзлэгтээ ороогүйг илрүүлжээ. Анхны үзлэгтээ хамрагдаагүй мянган эмэгтэй дунд ирэх 25 жилийн хугацаанд 9.9 хөхний хорт хавдрын нас баралт бүртгэгдсэн байна. Харин хамрагдсан мянган эмэгтэй дунд ирэх 25 жилийн хугацаанд 7 нас баралт бүртгэгдсэн юм.
Эрдэмтэд судалгаа дээрээ “Эхний үзлэгт хамрагдаагүй эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар нас барах эрсдэл нь оролцсон хүмүүсээс 40 хувиар илүү байсан” гэжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.