BTS хамтлагийн V 10.3 сая ам.доллароор тансаг орон сууц худалдан авчээ

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн V Сөүлийн хамгийн үнэтэй хорооллуудын нэгт тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авсан байна. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс харвал V Ганнам дүүргийн Чондам пентхауст 14.2 тэрбум воноор (36.35 тэрбум төгрөг) буюу 10.3 сая ам.доллароор орон сууц авчээ.
273.96 метр квадрат талбайтай тэрхүү орон сууц нь таван унтлагын өрөө, гурван ариун цэврийн өрөөтэй. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс харвал тэрхүү орон сууцыг ямар нэгэн зээл, барьцаа хөрөнгө тавилгүйгээр авсан байгаа юм. Тэр тус орон сууцаа бэлэн мөнгөөр худалдан авсан гэсэн үг. БНСУ-ын хамгийн чинээлэг одод хүртэл бэлэн мөнгөөр тансаг орон сууц авах нь ховор байдаг юм.
Худалдан авах гэрээг тавдугаар сард буюу V цэргээс халагдахаас нэг сарын өмнө байгуулсан байна. Есдүгээр сарын 17-нд эцсийн төлбөрийг хийж, өмчлөлийг шилжүүлсний дараа тэрбээр орон сууцны албан ёсны эзэмшигч болжээ.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.