НИЙГЭМНийгэм мэдээ

Ц.Санжаачойпэл өнөөдөр суллагдана

Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханы хүү Амарсайхан бусдын биед халдаж, хүндээр гэмтээгээд эх орноосоо гарч |2025.07.20| яваад 64 хоногийн дараа Тайланд улсаас баривчлагдан ирсэн.

Б.Амарсайханыг байхгүй хойгуур нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн цагдаагийн I хэлтэс түүний үйлдлийг бусдынхаас нь тусгаарлан, Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарын хэргийг шалгаж байв. Харин одоо Б.Амарсайханыг Монголд авчирч, мэдүүлэг авсан тул үйлдлийг нь буцаан нэгтгэж, хамтад нь шалгаад дуусаж байв.

Тухайлбал, Ц.Санжаачойпэл энэ хэрэгтээ хохирогч Д.Саяннямбууг татаж, түүнийг хохирогч биш яллагдагч болгоод байна. Д.Саяннямбуу зүгээр зодуулаагүй, харилцан зодолдсон, өөрийнх нь биед гэмтэл учруулсан хэмээн Ц.Санжаачойпэл цагдаад мэдүүлж, Д.Саяннямбууг яллагдагчаар татуулсан аж. Түүгээр ч зогсохгүй түүнд хилийн хориг тавиулж, гадаад руу эмчилгээнд явах боломжгүй болгохоор шүүхэд хандсан юм. Шүүх уг хүсэлтийг 9-р сарын 10-эд хэлэлцээд, хүлээж аваагүй.

Харин 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан байдаг.

Ингээд 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэх явцад хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан оролцогч нарын тайлбар дүгнэлт зэргийг судалж үзээд яллагдагч Ц.Санжаачойпэлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилсан, цаашид түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж шүүхээс дүгнэсэн.

Тиймээс яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс буюу өнөөдрөөс өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

Энэ дагуу өнөөдөр Ц.Санжаачойпэл суллагдана. Ингэснээр хэрэгт холбогдогч нар бүгд гадуур шалгагдаж эхэллээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Яахав хүний эрх яриад гадуур дотуур чөлөөтэй явуулж болох л байх. Хилийн хориг, хоорондоо уулз�##�т хийхийг хоирглосон дүр эсгэсэн биз. Өмнө нь хилийн хориг тавихаас өмнө зугтаад явж чадаж байгаа хүнд итгэнэ гэдэг тэнэг хүн л итгэх байх. Эдгээр гурван нөхрийг үгсэн хувилдахгүй гэж хэн хэлж байгаа юм. Ард түмэн яах нь вэ гэдгийг нь ажиглаж байгаа. Хэн гэж шүүгч авилг�##� авч энэ хэргийг хэрэгсэхгүй болгох гээд байгааг ажиглан харж л байгаа шүү.

Зочин
Зочин

Цагдаа,Шүүх мөнгөний өмнө хүчгүй бнаа !

Mongol
Mongol

Энэ сах�##�тай хар тамхичин гөлгийг явуулдаг газарни явуулаач..хууль шүүхийхээн?

Сэнгээ
Сэнгээ

Хүн зодож бхад өөрийгөө хамга�##�ах үүднээс буцааж зохиж л таараа штээ, эгэл хүний өөрийгөө хамга�##�ах рефлекс шүү.
Харилцан зодолдсон ч гэх шг...олноороо нийлж, бүлэглэж зодсон гэмтээсэн нь өөрөө эрүүгийн за�##�ттай биш бил үү?! 3 хүний нэг нь ч болтугай болиулж болох штэ...хууль сахиулагч, хэрэгжүүлэгч, шүүгч нар их заваан, өөрсдөөсөө асуудлыг холдуулахын тулд бүүр нэг хүний санаанд багтамгүй үйлдэл гаргаж, бусдыг гэмт хэрэгт түлхэх, өдөөх арга саам ихтэй.

Сэнгээ
Сэнгээ

Мөнгөнд идэгдсэн цагдаа, мөрдөн, шүүх, прокурор, яллагч нар гэж хэдэн завхарсан заваарсан хүн-адгууснуудыг я�##�тай билээ?!

Зочин
Зочин

Хожим нь тэгтлээ амьдра лаа а лдта лаа булааца лдахаар эмэгтэй биш байжээ гэж бодогдоно. Яагаад сонин үйлдэл гаргаснаа бүгд ойлгохгүй байх байх даа. Ядаж байхад бас боловсролгүй тэнэгүүд биш байдаг.

Last edited 25 Өдөр Өмнө by Зочин

Холбоотой мэдээ

Back to top button