Нэн ховор “Борцгор хотон” шувууны хоёр ширхэг хошууг худалдаалахыг завджээ

Монгол орны нэн ховор амьтны жагсаалтад орсон “борцгор хотон” шувууны хоёр ширхэг хошууг бусдад худалдаалах зорилгоор тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Экологийн цагдаагийн алба хаагчид энэ оны 08 дугаар сард Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Б гэгч нь Нэн ховор амьтны жагсаалтад орсон "Борцгор хотон" шувууны 2 ширхэг хошууг бусдад худалдаалах гэж байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан прокурорын байгууллагад шилжүүлэн ажиллаа.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2-д Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн , хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000.000-40.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр “Борцгор хотон” шувуу нь 11.790.000 төгрөгөөр үнэлэгдэж, экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг төлүүлнэ.
Иймд иргэн та Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр хотонгийн хошуун хусуур зүүж яваа мухар сүсэгт ооркуудыг ч бас ш�##�гах хэрэгтэй биз дээ.
Хёөрхий амьтан...