Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп, Нетаньяху хоёр Газын зурвасын дайныг зогсоох гэрээг зөвшөөрч, Хамасыг хүлээн ав гэж шаардлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.09.29/ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хэлэлцэж, АНУ-ын санаачилсан Газын зурваст энх тайван тогтоох гэрээндээ дэмжлэг авсан байна. Трамп Нетаньяхутай уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурал хийхдээ Газын зурваст энх тайван тогтоох гэрээг байгуулахад тун ойртож ирсэн гэжээ.

Мөн Трамп Хамас бүлгийг тэрхүү гэрээг хүлээн авахыг шаардсан байна. Тэр хэлэхдээ, гэрээг хүлээн аваагүй тохиолдолд Израил шаардлагатай гэж үзсэн ямар ч арга хэмжээг АНУ дэмжинэ гэжээ. АНУ-ын санаачилсан гэрээ нь гал нэн даруй зогсоож, Хамаст буй барьцааны хүмүүсийг Израил дахь палестин хоригдлуудаар сольж, Газын зурвасаас Израил цэргүүдээ үе шаттайгаар татан, Хамас бүлэг зэвсгээ хураалган, олон улсын байгууллагаар удирдуулсан шилжилтийн засгийн газар байгуулах гэх мэт зүйлсийг тусгаж өгсөн байна.

Трамп гэрээний нөхцөл дээр санал зөрөлдсөн асуудлуудыг шийдэхийн тулд Нетаньяхутай уулзсан юм. Хоёр тал санал зөрөлдсөн бүх асуудлаа шийдсэн эсэх нь тодорхойгүй. Санал зөрсөн асуудлуудын нэг нь ирээдүйд Палестины улс бий болгох явдал. Нетаньяху тийм улс үүсэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button