“Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Японд эх орноо сурталчиллаа

Тун удахгүй Японд тоглох “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид энэ сарын 25–28-нд тус улсын аялал жуулчлалын салбарын хамгийн том арга хэмжээ болох Японы аялал жуулчлалын экспо (JATA)-д оролцлоо.
Тус улсын Аичи мужийн Нагоя хотын Aichi Sky Expo олон улсын үзэсгэлэнгийн төвд болсон энэ удаагийн экспод дэлхийн 130 орон, бүс нутгаас болон Японы 47 муж аймгаас нийт 1,310 гаруй компани, байгууллага оролцож, 150 мянга орчим хүн хүрэлцэн иржээ.
Экспогийн үеэр “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Монголын соёл, урлаг, хувцас чимэглэл, бүжгийн гайхамшигт өвийг орон орны зочдод танилцуулсан байна.
Лондон, Сингапурт нийт 70 орчим мянган үзэгчдэд хүрсэн “Монгол хаан” жүжиг олон улсын аялан тоглолтынхоо хүрээнд анх удаа Японд тоглох гэж байгаа бөгөөд жүжгийн тасалбарын борлуулалт өндөр хувьтай байна. Тус жүжиг аравдугаар сарын 10-26-ны өдрүүдэд Токио, Нагоя хотуудад тоглох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо боль та нарыг тоодоггүй
Эх орноороо тойрч тоглоорой. Бүжиг, дуу үнэхээр тансаг
одоо сонсоод бхад манайхан дуу шүлэг жүжиг киноны нэрийг хэт явцууруулж
Сонгодог нээлттэй хандлагаас дандаа �######�схийж бган тоогүй .
жишээн Монгол хаан гэж нэр бн .
энэ жаахан бодож үзвэл тун явцуурсан нэршил бн .
Хаан түүх гэх юм уу эсвэл өөр ямар нэг гүн утга санаа агуулсан нэр өгсөн бол .