Гадаад мэдээДЭЛХИЙ

Германы канцлер Европ ОХУ-тай энх тайван харилцаатай байхаа больсон гэжээ

Германы Канцлер Фридрих Мерз даваа гарагт /2025.09.29/ хэлэхдээ Европ ОХУ-тай дайтаагүй ч энх тайван байхаа больсон хэмээсэн байна. Дюссельдорф хотноо явагдсан хэвлэл мэдээллийн арга хэмжээний үеэр Мерз “Эхлээд сонсоход бага зэрэг цочирдом зүйл хэлье. Бид дайтаагүй гэхдээ энх тайван байхаа больсон” гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ ОХУ-ын дайн нь Европын ардчилал, эрх чөлөөний эсрэг хийж буй дайн хэмээсэн байна. Москвагийн зорилго бол Европын холбооны эв нэгдлийг эвдэх гэж Мерз хэлжээ. Мөн Украинд санхүүжилт олгохын тулд ОХУ-ын царцаасан хөрөнгийг ашиглахаар Европын холбоо төлөвлөж байгааг дэмжиж буйгаа тэр дахин дурдсан байна. Тус төлөвлөгөөгөөр Украины зэвсэгт хүчинд гурваас таван жил дэмжлэг үзүүлж болно гэжээ. Энэ хугацаанд ОХУ Украины эсрэг дайнаа үргэлжлүүлэхэд эдийн засгийн хувьд боломжгүй болж магадгүй гэж Мерз хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button