СПОРТ

Дэлхийн од Ким Ён Гёны байгуулсан шинэ багт манай 2 тамирчин багтлаа

БНСУ-ын волейболын эмэгтэй шигшээ багт 16 жил тасралтгүй тоглосон, дэлхийн алдарт тамирчин Ким Ён Гён зодог тайлсан ч, дасгалжуулагчийн эгнээнд шилжлээ.

Тэрбээр “Wonder Dogs”нэртэй эмэгтэй шинэ баг бүрдүүлж, тус багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон байна. Тэгвэл түүний бүрдүүлсэн багт Монгол Улсын хоёр тамирчин сонгогдон багтжээ.

Тэд бол спортын мастер С.Булгантамир, Ж.Энхсоёл нар юм.

Өөрөөр хэлбэл манай хоёр тамирчин дасгалжуулагч Ким Ён Гёны баг бүрдүүлэх сонгон шалгаруулалтад тэнцэж, “Wonder Dogs” багт тоглож эхлээд байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button