Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ засгийн газар хэсэгчлэн үйл ажиллагаагаа зогсооход хэдхэн цаг үлдлээ

Мягмар гарагт /2025.09.30/ АНУ-ын Сенатын танхим засгийн газар богино хугацаанд үйл ажиллагаагаа бүрэн явуулах төсвийн хуулийн төслийг дэмжээгүй байна. Орон нутгийн цагаар лхагва гараг болоход төсөвгүйн улмаас АНУ-ын засгийн газар нэн шаардлагатай бус бүх ажлаа зогсооход хүрэх юм. Энэ мэдээг нийтлэх үед Вашингтон хотод 22:15 минут болж байна.

Сенатын танхим түр хугацааны төсвийг батлах санал хураалт явуулахад 55:45 харьцаатай дэмжигдээгүй юм. Тус танхим аливаа хуулийн төслийг дэмжихийн тулд 60 санал шаардлагатай байдаг. Одоо цаг тулаад буй энэ мөчид Сенатын танхим төслийг батлах магадлал бага байна. Учир нь Бүгд найрамдах болон Ардчилсан намын гишүүд хуулийн төсөлд багтаах зүйлс дээр санал зөрөлдсөнөө шийдвэрлэх шинж алга. Санал зөрснөө шийдвэрлээд, дэмжсэн ч гэсэн АНУ-ын Төлөөлөгчдийн танхим тус хуулийн төслийг батлах ёстой. Одоогоор Төлөөлөгчдийн танхим хуралдаагүй байгаа юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Конгресст төсөвтэй холбоотой маргаан их гарж, хууль тогтоогчид цагийг нь тулган түр хугацааны төсөв хэд хэдэн удаа баталсан. Өмнө нь Бүгд найрамдах намын шаардлагаар түр хугацааны төсвийн хэлэлцээ сунжирдаг байсан бол одоо Ардчилсан нам сунжруулж байгаа юм. Мягмар гарагт Трамп гал дээр тос нэмсэн үйлдэл хийжээ. Хэрвээ засгийн газрын үйл ажиллагаа зогсвол Ардчилсан намынхны дэмждэг хөтөлбөрүүдийг цуцалж, нэмж төрийн алба хаагчдыг хална гэж Трамп анхааруулсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button