Мароккод явагдаж буй жагсаал дөрөв дэх өдрөө үймээн болж хувирав

Марокко улсын залуус боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахыг шаардан жагсаал удирдан явуулж байгаа юм. Тэгвэл тус жагсаал мягмар гарагт /2025.09.30/ буюу дөрөв дэх өдрөө үймээн болж хувирч, жагсагчид хууль сахиулах албаныхантай ширүүн мөргөлдөөн үүсгэжээ.
Тэрхүү жагсаалыг “Gen Z 212” нэртэй үл мэдэгдэх залуусын бүлэг TikTok, Instagram болон Discord платформоор дамжуулан зохион байгуулсан юм. Нийслэл Рабат болон ойролцоох Темара хотод жагсаалыг тараахыг оролдсон цагдаа нар руу олон зуун эсэргүүцэгчид чулуу шидсэн байна. Ийм явдал мөн Тизнит, Инзегане, Айт Амира, Оужда хотод гарчээ. Айт Амира хотод жагсагчид цагдаагийн хэд хэдэн машиныг хөмрүүлж, нэг банкны байр шатаасан тухай орон нутгийн хэвлэл мэдээлсэн байна.
Сошиал медиагаар эргэлдэж буй нэгэн бичлэг Инзигане хотод жагсагчид банкны байр галдан шатааж буй нь буужээ. Мөн тус бичлэгээс харвал жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн байна. Жагсагчид машин шатааж, супермаркетууд руу дайран орохыг завдсан гэж гэрчүүд хэлжээ. Тэд “Ард түмэн авлигыг таслах зогсоохыг хүсэж байна” хэмээн орилж байсан гэж хүмүүс хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.