СПОРТ

Шатар: Манай 2 тамирчин өсвөрийн ДАШТ-ээс медаль хүртлээ

Казахстаны Алматы хотод болж буй өсвөрийн шатарчдын ДАШТ-ний сүүлийн өдөр манай хоёр тамирчин медаль хүртлээ.

Тодруулбал, охидын 10 насанд тоглосон Ч.Нандинжигүүр Узбекистаны шатарчин Х.Хуснитдиноватай тэнцэж, 9,0 оноогоор мөнгөн медалийн эзэн болжээ.

Мөн охидын 8 насанд Б.Цэлмэг Н.Аз-Эрдэнийг хожиж, 8,5 оноотой болсноор гуравдугаар байр буюу хүрэл медалийн болзол хангалаа. Энэ насанд Казахстан, БНХАУ-ын шатарчид алт, мөнгөн медаль хүртсэн бол Б.Цэлмэг Казахстаны Амалияагаас коэффициент буюу чанарын үзүүлэлтээр илүү байснаар медальт байранд шалгарав.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button