НИЙГЭМНийгэм мэдээ

Самранд яваад сураггүй болсон эмэгтэйг арав дахь өдрөө эрэн хайж байна

Хөвсгөлийн Тариалан суманд самранд яваад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажил үргэлжилж байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн бөгөөд хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09.22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257-р ангийн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн иргэн  Э /46 настай эмэгтэй/-г эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button