Израил Газын зурвас руу нэвтрэх гэсэн Грета Тунберг болон бусад идэвхтнүүдийг саатуулжээ

Израилын тэнгисийн цэргийн 20 орчим онгоц Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр явсан 50 гаруй онгоцыг саатуулсан байна. Тодруулбал Газын зурвасаас 120 орчим км-ын зайд онгоцнуудыг саатуулан, Шведийн цаг уурын активист Грета Тунберг болон Европын холбооны хэд хэдэн хууль тогтоогчийг баривчилжээ.
Лхагва гарагт /2025.10.01/ Израилын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ “Хамас-Сумудын флотын хэд хэдэн хөлөг онгоцыг аюулгүй байдлаар зогсоож, зорчигчдыг Израилын боомт руу шилжүүлж байна. Грета найзуудтайгаа аюулгүй, эрүүл байгаа” гэсэн юм. Тэдгээр онгоцнууд өөр сувгаар дамжуулан хүмүүнлэгийн тусламжаа үзүүлж болно гэж Израилын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
Онгоцнуудын нэгт сууж явсан Грег Стокер хэлэхдээ хариулагчаа унтраасан Израилын тэнгисийн цэргийн арав орчим хөлөг онгоц ойртож ирсэн гэжээ. Израилын засгийн газар хөлөг онгоцнуудыг Хамастай холбоотой хэмээн буруутгасан. Харин хөлөг онгоцнууд дээр идэвхтнүүд үүнийг эсэргүүцэн мэдэгдэл хийхдээ олон улсын хуулийн дагуу хүмүүнлэгийн тусламж үзүүлэх гэсэн энгийн иргэнүүдээс бүрдсэн, зэвсэггүй бүлэг гэжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.