Гадаад мэдээДЭЛХИЙ

Марокко дахь жагсаалын улмаас хоёр хүн амь үрэгджээ

Мароккод залуус боловсролын чанар болон эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахыг шаардан жагсаал явуулж байгаа. Жагсаал мягмар гарагт /2025.09.30/ үймээн самуун болж хувирсан юм. Тэгвэл лхагва гарагт /2025.10.01/ жагсаалын үеэр хоёр хүн амь үрэгдсэн байна. Орон нутгийн албан тушаалтнууд мэдээлэхдээ Лклиа хотод явагдаж байсан жагсаалын үеэр цагдаа нар зэвсгийг нь булаан авахыг оролдсон хүмүүс рүү гал нээсэн гэжээ.

Бямба гарагт /2025.09.27/ эхэлсэн тэрхүү жагсаалыг “GenZ 212” нэртэй нэрээ нууцалсан залуус удирддаг цахим бүлэг зохион байгуулж байгаа. Тус бүлэг TikTok, Instagram, Discord зэрэг платформоор дамжуулан харилцдаг байна. “GenZ 212” хөдөлгөөн нь Ази, Латин Америкт үзэгдсэн залуус тэргүүлж явуулсан жагсаалаас санаа авч эхэлжээ. Тус бүлгийн Discord сервер өнгөрсөн долоо хоногт 3 мянга орчим гишүүнтэй байсан бол одоо гишүүний тоо нь 130 мянга хүрсэн байна.

Эрх баригчид эхлээд жагсаал цуглааныг зогсоохыг оролдсон нь бүтэлгүйтсэн юм. Мароккогийн Дотоод хэргийн яам мягмар гарагийн эмх замбараагүй байдлын үеэр 263 цагдаагийн алба хаагч, 23 иргэн гэмтсэн гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button