Дани улсын ерөнхий сайд ОХУ Европын эсрэг холимог дайн хийж байна гэв

Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксон Европын удирдагчид дунд дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан байна. Тус уулзалт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, батлан хамгаалахын салбарт хамтарсан хүчин чармайлтын талаар хэлэлцжээ.
Фредериксон лхагва гарагт /2025.10.01/ мэдэгдэл хийхдээ “Европын эсрэг холимог дайн хийж байгаа гэдгийг хүн болгон хүлээн зөвшөөрнө гэж бодож байна. Нэг өдөр Польшруу халдана, өөр өдөр Дани руу, дараа долоо хоногт өөр улсад хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж дрон нисэж байгаа нь харагдана” гэж хэлсэн юм. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн түүнтэй хамт мэдэгдэл хийж, Европын холбоо ОХУ-тай үүсээд буй сөргөлдөөнд болгоомжтой хандахыг уриалсан байна.
Макрон “Маш их холимог сөргөлдөөн байгаа тул бид бүгд ихээхэн болгоомжтой байх ёстой гэж би бодож байна. Тиймээс бид аливаа түрэмгийллийг таслан зогсоохын тулд хүчирхэг байх хэрэгтэй. Гэхдээ нөхцөл байдлыг хурцатгахаас зайлсхийх нь зөв” гэжээ. Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони мөн хэтийдсэн хариу үйлдэл үзүүлэхгүй байхыг анхааруулсан юм.
Эх сурвалж: Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.