Хятад эрдэмтэд ясны хугарлыг гурван минутын дотор засах “цавуу” танилцуулжээ

Хятад эрдэмтэд хугарлыг хэдхэн минутын дотор засдаг ясны цавуу гэх зүйлийг танилцуулсан байна. “Bone-02” буюу “Яс-02” нэртэй тэрхүү бүтээгдэхүүнийг олон сар сарын турш боож, металл хавтан, саваагаар бэхэлдэг мэс засал шаардлагатай хугарлуудыг хялбараар засах зорилготой бүтээжээ.
Сир Ран Ран Шау эмнэлгийн гэмтлийн ахлах мэс засалч Лин Шианфэн хэлэхдээ тус цавууг ашиглан цус ихтэй хугарлыг ч хэдхэн минутын дотор нарийн бэхэлж чадна гэсэн юм. Цавууг тарилга хэлбэрээр ашиглаж, хугарсан ясыг гуравхан минутын дотор холбох боломжтой гэж БНХАУ-ын “Global Times” агентлаг мэдээлсэн байна.
Туршилтын нэгэн тохиолдолд бугуйн хугаралтай өвчтөнд 3 см-ын зүслэг үүсгэн нэг удаа цавууг тарьжээ. Тэрхүү өвчтөний хугарал гуравхан минутын дотор засагдсан гэж “Chosun Daily” агентлаг мэдээлсэн байна. Бугуйн хугарлыг засах мэс засалд металл хавтан, эрэг шурга ашигладаг. Үүний дараа тэдгээр металлыг гаргах хоёр дахь мэс засал хийдэг юм. Гурван сарын дараа өвчтөнийг хяналтын зорилгоор үзлэгт оруулахад түүний хугарал хүндрэлгүйгээр бүрэн эдгэсэн байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: New York Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Haytad hvmvvs gazaraa bish tarhia uhaj sain saihan amidarch chadaj bn daa