Пап Лео цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд мөс адисалжээ

Пүрэв гарагт /2025.10.02/ Ромын пап Лео пап агсан Францисын санаачилсан цаг уурын өөрчлөлтийн тухай уулзалтын арван жилийн ойг тэмдэглэжээ. Тус арга хэмжээний үеэр пап Лео дэлхийн удирдагчдыг цаг уурын өөрчлөлтийн эсрэг зоригтойгоор тэмцэхийг уриалсан байна.
Мөн пап Лео арга хэмжээний үеэр Гринландаас авчирсан хайлж буй мөсөн голын мөсийг адисалжээ. Түүний мөс адисалж буй бичлэг сошиал орчинд олны анхаарлыг татаж, зарим хүн түүнийг шүүмжилсэн байна. Хэд хэдэн олны танил хүн уг явдлыг харийн шашны үйл хэмээн үзэж, Католик шашны удирдагч ийм утгагүй зүйл хийх ёсгүй гэж буруушаажээ.
Консерватив үзэлтэй нэвтрүүлэгч Мэтт Вальш Х дээр “Бүхэлдээ аймшигтай. Пап лео мөс адислаад, коммунист гаж этгээдүүдтэй харь шашны зан үйл үйлдэж байгаа мэт зогслоо” гэж бичсэн юм. Харин зарим хүн түүний үйлдлийг өмгөөлсөн байна. Леви Борба нэртэй Католик шашинтай хэрэглэгч Х дээр “Мөс бол зүгээр л ус. Католик сүм дөрөвдүгээр зуунаас хойш ус адисалж ирсэн” гэсэн байна.
Эх сурвалж: Newsweek
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.