Энтертайнмент
Өнөөдөр Дэлхийн инээмсэглэлийн өдөр

Жил бүрийн 10-р сарын 3-ны өдрийг Дэлхийн инээмсэглэлийн өдөр хэмээн тэмдэглэдэг.
Инээх үед хүний тархинд эндорфин гэх нейропептид ялгардаг. Үүнийг олон хүн “аз жаргалын гормон” гэж нэрлэдэг бөгөөд дараах нөлөөтэй,
- Өвдөлт намдаах – Эндорфин нь морфинтой төстэй үйлчлэл үзүүлдэг тул байгалийн өвчин намдаагч гэж үздэг.
- Сэтгэл санааг өргөх – Сэтгэл гутрал, түгшүүрийн түвшинг бууруулж, тайвшруулах нөлөөтэй
- Дархлаа дэмжих – Инээх үед дархлааны эсүүдийн идэвхжил сайжирдаг гэж судалгаанд тэмдэглэжээ
- Стресс бууруулах – Кортизолын (стрессийн гормон) түвшинг бууруулдаг байна.
Өнөөдөр та хэн нэгэн рүү инээмсэглэж аз жаргалын гормоныг ялгаруулаарай.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.