Хавтаст хэрэг

Хүчингийн хэргээр ял эдэлж байсан этгээд 61 настай эмэгтэйн аманд архи хийж хөнөөжээ

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, хүчингийн хэргийг давтан үйлдэж долоон жилийн ял эдэлж байсан 46 настай эрэгтэй 61 настай эмэгтэйн ам руу архи хийж, амьсгалын хурц дутагдалд оруулж амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс болон шүүх хэрхэн шийдвэрлэснийг тоймлон хүргэж байна.

Тодруулбал, уг хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 29-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарчээ. Тухайн үед хэрэгт холбогдогч этгээд болон амь хохирогч нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна.

Улмаар “хорыг хороор” гэж хэлэн архи хийхдээ болгоомжгүйгээр зүүн гараараа хоолойг нь дарж ховч ясны хугарал, булчингийн цус хуралт, баруун, зүүн, жолоо булчин, бамбай булчирхайд цус хуралт гэмтэл учруулж Н.Ц-г амьсгалын хурц дутагдалд оруулж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хэрэг үйлдсэн этгээд шүүхэд "Талийгаач "Ц" эгчийн бие муу, хажуу өрөөнд байгаа талаар хэлэхээр нь би 100 грамм архи татуулчихаа гэж хэлсэн. Өрөө рүү нь очоод "Ц" эгчээ энийг татчих гэхэд өндийж чадахгүй байсан болохоор ам руу би архиа хийх гэхэд цааш залгихгүй буцаж гаргаад байсан. Гэтэл "Ц" эгч нас барсан тухай нэг сарын дараа дуулсан бөгөөд "Л", "Ч" нар архинаас болж өнгөрсөн гэж хэлсэн" хэмээн мэдүүлсэн байна.

Түүний хувьд бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй. Өмнө нь хүчингийн давтан хэрэг болон үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэж 7 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байжээ.

Улмаар шүүх байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэмээн үзэж шүүгдэгч Б.М-д гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Мөн 9.5 сая төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.С-д олгуулах шийдвэрийг гаргав.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хуулийн 10.6 Хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөх

10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох

  1. Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene yal shiitgeliin huuli yu we ? hun alaad 3 jil erhk hasaad bolchoh yumuu ? solioorson dampuursan ulas mongol mine

Зочин
Зочин

Nohoin nohoigoo l alsan bna gaihah ym alga

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Хүний амь чинь Ийм хямдхан болсон юм уу... юуу вээ... энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй... сайн чанга болгомоор хууль бна

Холбоотой мэдээ

Back to top button