Нийгэм мэдээ

10 сарын цаг агаарын төлөвтэй танилц

10-р сарын агаарын температурын ОЖД нь: Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0...-8°С хүйтэн, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12...18°С, бусад нутгаар 8...12°С дулаан байдаг.

2025 оны 10 дугаар сарын агаарын дундаж температур: Увс, Завханы нутаг, Ховдын хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД– аас ахиу хур тунадас орно. 

10-р сарын нийлбэр хур тунадасны ОЖД нь: Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 25–40 мм, Ховд, ГовьАлтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур байдаг. 2025 оны 10-р сарын нийлбэр хур тунадас: Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button