Гадаад мэдээДЭЛХИЙ

Нэг унц алт түүхэндээ анх удаа 3,900 ам.доллар хүрлээ

Өнөө өглөө /2025.10.06/ нэг унц алт анх удаа 3,900 ам.долларын босгыг давсан байна. Энэ нь иений ханш унаж, АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа зогссоны улмаас хөрөнгө оруулагчид аюул багатай капитал худалдан авч, алтны эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Мөн АНУ бодлогын хүүгээ бууруулна гэх хүлээлт алтны үнийн өсөлтөд нөлөө болжээ.

Азийн орнуудад өнөөдөр арилжаа нээгдэхэд нэг унц алт 3,922.28 ам.доллар хүрч дээд амжилт тогтоосон байна. “KCM” фирмийн худалдааны зах зээлийн ахлах шинжээч Тим Уотерер “Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн үр дүнгийн улмаас иений ханш унасан. Ингэж ханш унаснаар хөрөнгө оруулагчдын худалдан авдаг аюул багатай капиталын тоо нэгээр буурсан юм. Ийм учраас алтны ханш өсөв. АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа зогссон нь АНУ-ын эдийн засагт тодорхойгүй байдал үүссэн хэвээр байна гэсэн үг” хэмээн юм.

Ийм нөхцөл байдал үүсэх үед хөрөнгө оруулагчид алт худалдан авдаг гэж Уотерер хэлжээ. Мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг энэ сард бууруулна гэх хүлээлт үүссэн нь алтны худалдан авалтыг нэмэгдүүлсэн гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button