Ассадын дэглэм унаснаас хойш Сири улс анх удаа сонгууль явууллаа

Өнгөрсөн жилийн сүүлээр Сирийн удирдагч Башар аль-Ассад төрийн эрхээ алдсан. Ингэснээр Сирийг 1971 оноос хойш удирдсан Ассадын гэр бүлийн дэглэм нуран унасан юм. Тэгвэл тус улс ням гарагт /2025.10.05/ Ассадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгуулиа явуулсан байна.
Парламентын гишүүдийн гуравны нэгийг Сирийн түр хугацааны Ерөнхийлөгч Ахмел аль-Шараа томилно. Тэр эрх мэдлээ бататгах зорилгоор ийм алхам хийж байгаа гэж шинжээчид үзэж байгаа юм. Үлдсэн суудлыг санал хурааж, сонгуулийн коллежоор олгоно. Сонгуулийн коллеж нь бүс нутгуудын хүн амыг тооцон муж болгонд оногдох парламентын суудлын тоо гаргаж өгсөн байгаа. Одоо санал хуралат хаагдсан тул саналын хуудсыг тоолж эхэлжээ.
Санал хураалт эхлэхээс өмнө Аль-Шараа Дамаск хотын Үндэсний номын санд үг хэлэхдээ “Бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн үйл явцыг урагшлуулахын тулд батлах шаардлагатай олон хууль байна. Сири улсын бүтээн байгуулахад бүх сиричүүд хамтын зорилгоор ажиллаж, хувь нэмрээ оруулах ёстой” гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.