Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин: Tomahawk пуужинг Украин руу илгээвэл АНУ, ОХУ-ын харилцаа сүйрнэ

Украины хүсэж буй Tomahawk пуужинг Киевт нийлүүлэх эсэхээ АНУ авч үзэж байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар үг хэлэхдээ Tomahawk пуужинг нийлүүлбэл Москва, Вашингтоны харилцаа сүйрнэ гэжээ. Тус пуужин нь 2,500 км-ын тусгалтай учир Украин авбал Кремль болон ОХУ-ын Европ тивд харьяалагддаг бүх бүсэд цохилт өгөх боломжтой болно.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Аляска мужид Путинийг хүлээн авч уулзаад хоёр сар өнгөрсний дараа Украинд энх тайван тогтоох хүчин чармайлт урагшилсангүй. Харин нөхцөл байдал даамжирч, ОХУ-ын дрон болон сөнөөгч онгоцнууд НАТО-гийн агаарын хилийг зөрчсөн тохиолдлууд гарсан. Мөн Украин ОХУ-ын газар нутагт гүн цохилт өгөхөд нь Вашингтон туслах талаар одоо авч үзэж байна.

Тэвчээр нь шавхагдаж буй Трамп Путинд урам хугарч буйгаа илэрхийлж, ОХУ дайныг хурдан дуусгаж чадаагүй тул цаасан бар мэт харагдаж байна хэмээн шүүмжилсэн. Путин үүнд нь хариу өгөхдөө ОХУ-ын довтолгоог зогсоож чадаагүйгээрээ НАТО цаасан бар шиг харагдахгүй байна уу хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button